“GO GET WHAT'S YOURS”




ХОНМОНО КОМИКС


Манай “Хонмоно Комикс” студи нь хүүхэд залууст итгэл үнэмшил, урам зориг өгөх супербаатаруудыг бүтээж, Монгол улсад манга болон комик номын соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байна.


Хонмоно Дайчин комик цуврал нь өнө эртний үеийн Монгол дайчны талаар өгүүлэх ба одоогийн Улаанбаатар хотод цаг хугацааг дамжин ирж муу бүхний эсрэг хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлэх бөгөөд хүний дотоод мөн чанар, олон үндэстний соёл иргэншил мөн ирээдүйн технологи гэх мэт сонирхолтой сэдвүүдийг шингээсэн цогц бүтээл юм.



ХОНМОНО СОКС


Манай Хонмоно Сокс бол оймсны соёлыг Монголд түгээх зорилгоор 2020 оны 11-р сарын 9-нд үүсгэн байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажиллаж байна.


Хонмоно гэдэг нь японоор жинхэнэ (authentic) гэсэн утгатай бөгөөд зөвхөн оригинал сокс, бараа бүтээгдэхүүн худалдаалж хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгах нь бидний зарчим юм. Мөн бид Монголд A-copy барааг ориг гэж зардаг газруудын эсрэг зогсох болно.


Хонмоно Сокс нь дэлхийн №1 оймсны брэнд болох Stance-г албан ёсоор оруулж ирдэг. Одоогоор АНУ, Европ, БНХАУ, Хонконг, Япон гэх зэрэг орнуудаас бүх төрлийн технологитой болон хамгийн лимитэд загваруудыг оруулж ирээд байгаа.


Соксоос гадна та манай дэлгүүрээс Thrasher, Vans болон Reebok брэндүүдийн ховор чамин загварыг авах боломжтой.





2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.